ДААТГУУЛАГЧ ТӨВТЭЙ ДААТГАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

2018.11.19 - 11.20

Таныг Монгол Улсын даатгалын салбарыг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүэх, мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулах замаар ДААТГУУЛАГЧ ТӨВТЭЙ хөгжлийн загварыг бий болгох зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл бичиж оролцохыг урьж байна.

ХУРЛЫН ЗОРИЛГО

  • Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх
  • Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулах замаар ДААТГУУЛАГЧ ТӨВТЭЙ хөгжлийн загварыг бий болгох
  • Салбарын оролцогчдын идэвхи оролцоог нэгтгэх
  • Судлаач, эрдэмтдийн дуу хоолойг хөгжлийн бодлогод тусгах

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Шинэжлэх ухааны үндэслэлтэй, шинэ санаа дэвшүүлсэн байх
  • Бодит судалгаа, тоон материалд тулгуурлсан байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу бусад судлаачдийн санааг шууд болон дам давтахгүй байх

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

ОРОЛЦОГЧИД

ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТЭН, МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД


Бүтээлийн сэдэв:

  • Техник, технологид суурилсан даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрлэлт
  • Даатгалын компани институционал хөрөнгө оруулагч болох нь
  • Цаасгүй даатгалын гэрээ
  • Даатгуулагч төвтэй зах зээлийг хөгжүүлэхэд брокерын оролцоо 

Шагналын сан:

  • Тэргүүн байр:
    Өргөмжлал, Олон улсын сургалт эсхүл форумд оролцох эрх
  • Дэд байр:
    Өргөмжлөл, Мөнгөн шагнал
  • Тусгай байр
    Өргөмжлөл, Мөнгөн шагнал

ОЮУТАН


Илтгэлийн сэдэв:

  • Даатгал - Өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах арга болох нь
    /өөрийгөө даатгуулах нь өрөөлд  туслах хэлбэр мөн/
  • Даатгал - Хэмнэж болохгүй зардал
    /хэмнэж болохгүй зардал бол даатгал юм/
  • Даатгалын гэрээн дэх брокерын үүрэг
    /даатгалтай брокертой байхын давуу тал/

Шагналын сан:

  • Тэргүүн байр:
    Өргөмжлал, Ажлын байр, Сургалтын тэтгэлэг
  • Дэд байр:
    Өргөмжлал, Ажлын байр, Сургалтын тэтгэлэг
  • Тусгай байр
    Өргөмжлөл, Мөнгөн шагнал

БАГШ СУДЛААЧИД


Бүтээлийн сэдэв:

  • Даатгалын салбарын хөгжлийн үр дүн улсын эдийн засгийн хөгжилд нөөцлөх нь
  • Даатлалын зах зээлийн технологийн дэвшил ашиглан тэлэх арга замууд
  • Иргэдийн даатгалыг боловсролыг нэмэгдүүлэх арга
  • Даатгуулагч төвтэй зах зээлийг хөгжүүлэхэд брокерын оролцоо 

Шагналын сан:

  • Тэргүүн байр:
    Өргөмжлал, Олон улсын сургалт эсхүл форумд оролцох эрх
  • Дэд байр:
    Өргөмжлөл, Мөнгөн шагнал
  • Тусгай байр
    Өргөмжлөл, Мөнгөн шагнал

 

СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛД ТАВИХ СТАНДАРТ, ШААРДЛАГА

Судалгааны өгүүлэл, илтгэл нь:

  1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  2. Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  3. Практик ач холбогдолтой байх
  4. Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Бичвэрт тавих шаардлага:

  1. Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүй, жагсаалтыг оролцуулан 12 хүртэлх хуудсанд багтаасан байна.
  2. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
    Бүтээлийн нэр
    Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
    Товч хураангуй
    Түлхүүр үг
    Оршил
    Үндсэн хэсэг/Судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл хамаарсан дэд сэдвүүд байж болно/
    Дүгнэлт
    Зөвлөмж
    Ном зүйн жагсаалт
    Хавсралт
  3. Бүтээл/ Эссэ нь Windows /2000/ XP/ VISTA –ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн *.doc, *.pdf өргөтгөлтэй байна. Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14рt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна.

Илтгэл бэлтгэх удирдамж

  1. Илтгэлийн хугацаа 15 минут.
  2. Бэлтгэх слайд 15- 20
  3. Эхний слайданд илтгэлийн сэдэв, зохиогчдын нэр, харьяалагдах сургууль, албан газрын нэрийг оруулсан байна.
  4. Бичвэрийн фонт Аrial эсвэл Тimes New Roman байна.
  5. Фонтын хэмжээ нь сонсогчдод харагдахуйц байна.
  6. Хүснэгт тоо мэдээлэл, хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг илтгэлд товч тусгана.